Хог тээврийн байгууллагуудад 11 шинэ автомашиныг хүлээлгэн өгчээ
ХАН-УУЛ ДҮҮРЭГ хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг хоггүй цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагууддаа шинэ оны эхэнд буюу өчигдөр БНСУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн тоноглолтой, шатахуун зарцуулалт багатай Hyundai HD78 маркийн ДОЛООН АВТОМАШИН, Hyundai HD170 маркийн ДӨРВӨН АВТОМАШИН буюу нийт хог тээврийн 11 ШИРХЭГ шинэ автомашиныг хог тээврийн байгууллагуудад хүлээлгэн өгчээ. Тухайлбал:
- 2021 ОНД 8 тн хог шахаж ачих үйлдэлтэй ОХУ-д үйлдвэрлэсэн 4 КАМАЗ
- 2022 ОНД 5тн хог шахаж ачих үйлдэлтэй БНСУ-д үйлдвэрлэсэн 6 МАШИН, зам цэвэрлэгээ, давс бодис цацах үйлдэлтэй ОХУ-д үйлдвэрлэсэн тусгай зориулалтын 2 МАШИН.
- 2021-2023 онд хог тээврийн 21, ТУСГАЙ зориулалтын буюу зам цэвэрлэгээ, усалгааны 2 авто машиныг зэрэг нийт 23 автомашиныг хог тээврийн байгууллагууддаа хүлээлгэн өгч, ПАРК ШИНЭЧЛЭЛТ хийжээ.
“2023 онд ашиглалтын шаардлага хангахгүй машинуудыг бүрэн шинэчилж, парк шинэчлэлийг ажлыг үе шаттай үргэлжлүүлнэ” хэмээн дүүргийн Засаг дарга Ж.АЛДАРЖАВХЛАН онцоллоо.
ЭХ СУРВАЛЖ: ХАН-УУЛ- ЭКО ДҮҮРЭГ