Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой иргэдийн зүгээс нэлээд өргөдөл, гомдол ирсэний дагуу Ёс зүйн хороо хуралдана

УИХ дахь МАН-ын бүлгээс өчигдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал зохион байгуулсан. Энэ үеэр сэтгүүлч “Нүүрсний хулгай, Хөгжлийн Банк зэрэг хэрэгт нэр холбогдоод буй гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хурлаараа ярьсан уу. Мөн УИХ-ын гишүүн Ч.Ундрамын талаар Ёс зүйн байнгын хороогоор хэлэлцэнэ гэсэн мэдээлэл бий. Бүлэг дээр энэ асуудлууд яригдсан уу” хэмээн асуув.

УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлэг дээр энэ асуудал яригдаагүй. УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой асуудлаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд иргэдийн зүгээс нэлээд өргөдөл, гомдол ирсэн юм байна лээ. Хуулийн дагуу Сахилга хариуцлагын байнгын хороо үүнийг ярих болов уу гэж бодож байна.

Бусад гишүүний тухайд нүүрсний, Хөгжлийн Банкны гээд эрүүгийн хэрэг үүссэн байгаа. Хууль хяналтын байгууллагаас ирүүлэх саналаар яригдаж, цааш явна. Одоогоор хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа асуудлаар буруутай, буруугүй гэж авч үзэх ямар ч боломжгүй” гэв.

Тэгвэл УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг жагсаалтад Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдах тов гараагүй байгаа юм.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд

  • УИХ-ын гишүүн Б.Баттөмөр,
  • УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
  • УИХ-ын гишүүн Х.Баделхан
  • УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн Б.Балжинням
  • УИХ-ын гишүүн Б.Бейсен
  • УИХ-ын гишүүн С.Бямбацогт
  • УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат
  • УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
  • УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар багтдаг.

УИХ-ын гишүүн ёс зүйн зөрчил гаргавал:

  • Сануулга өгөх,
  • Уучлал гуйхыг үүрэг болгох,
  • Албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулахаар ёс зүйн дүрэмд тусгасан байдаг.

Leave a Reply

%d bloggers like this: