С.Батдөл: Би хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хорих шаардлагагүй гэж үзэж байна

Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн шүүх хурал болж, түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Тэгвэл өглөөний 10:00 цагт эхэлсэн тус шүүх хурлын үеэр С.Батдөл өөрийн биеэр оролцож, дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, “Монгол Улсад шүүхийн шийдвэр гараагүй байхад хүнийг цахимаар ялладаг байдал үүссэн байна. Надад үүсээд байгаа  хэргийг цагдан хорих шаардлагагүй, хэрэг хөнгөн гэмт хэрэг гэж ойлгосон. Гэтэл намайг цагдан хорихоос өөр аргагүй болгож цахим орчноор маш их сэвэлтийг зохион байгуулж байна. Мөн шүүх рүү хүртэл зохион байгуулалттай дайрч байна.

Миний бие эхнэр дөрвөн хүүхдийн хамт хотод амьдардаг. Би төмөр замын салбарт 16 жил ажилласан. Намайг оргон зайлах нь гэсэн мэдээлэл ч гарсан байсан. Оргон зайлах асуудал огт байхгүй. Харин ч би шүүхээр энэ хэргийг шийдүүлэх хүсэлтэй байгаа. Би залуу хүн. Цаашдаа ч гэсэн энэ асуудлыг шийдэхийн төлөө явна. Хамгийн сүүлд нь хэлэхэд би дөрвөн хүүхэдтэй. Том хүүхэд маань 13 настай, бага нь гуравтай. Бүгд хатгаа ханиадтай байгаа. Охин маань сүүлийн 2-3 хоног цахим мэдээллийг хараад нүдээ бүлцийтэл уйллаа. Мөн эхнэр минь эмнэлэгт хэвтсэн байгаа. Би охиныхоо сэтгэл зүйн байдалд маш их санаа зовж байна. Шилжилтийн насандаа явж байгаа, ангийнх нь хамт олон янз бүрийн группүүдээсээ хассан байна лээ. Ийм байдалтайгаар охин, хүүхдүүдээ орхиод явна гэхээр санаа зовж байна. Иймээс хувийн батлан даалтаар шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.

Нэмэлтээр гэмт хэрэг үйлдэх магадлалтай учраас цагдах хорино гэсэн байна. Ямар гэмт хэрэг үйлдэх гээд байгаа юм. Энийг гайхаж байна. Мөн миний нэр дээр байдаг караоке, эхнэрийн нэр дээр байдаг гоо сайхны юмыг хүртэл цагдаа нар хураачихсан байгаа. Одоо надад юу ч байхгүй. Гэтэл зургаан байртай гээд худлаа мэдээлэл яваад байх юм. Нэмэлтээр бүх юмаа хураалгачихсан байхад би ямар гэмт хийх гээд байгааг гайхаж байна. Ажлаасаа жилийн чөлөө авч гэж байна. Гэртээ хүүхдүүдтэйгээ байх гэж байна” гэлээ.

Leave a Reply

%d bloggers like this: