​С.Бямбацогт: Төмөр замчдын 2022 оны үр дүнгийн цалинг 200 хувиар тооцож олго

Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн баасан гаригт УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын газрын орлогч дарга С.Батдөлийн гэр болон объектоос их хэмжээний бэлэн мөнгө хурааж, зарим үл хөдлөхийн гэрчилгээг хураасан. С.Батдөл нь төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагааг зохицуулж, дундаас нь их хэмжээний авлига авдаг байсан асуудал хөндөгдөөд буй.

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УБТЗ-ын удирдлага авлигын хэрэгт холбогдсон талаар нүүр номоороо дамжуулан байр сууриа илэрхийлж, дараах үүрэг даалгаврыг өгчээ. 

Тэрээр “УБТЗ-д бугшсан авлигын асуудал 16.000 төмөр замчдын урмыг хугалсанд үнэхээр харамсаж байна. Энэ асуудлыг үндсээр нь таслан зогсоож, холбоотой бүх этгээдэд хатуу хариуцлага тооцож хуулийн байгууллагад шилжүүлэх болно.

Энэ асуудлыг үндсээр нь таслан зогсоож, холбоотой бүх этгээдэд хатуу хариуцлага тооцож хуулийн байгууллагад шилжүүлэх болно.

Мөн төмөр замчдынхаа өнгөрөгч оны үр дүнгийн цалинг 100 биш 200 хувиар тооцож олго гэсэн чиглэлийг УБТЗ-ын удирдлагад Сайдын шуурхай хуралдаанаар үүрэг болголоо. Авлигачдад халгаатай, ажилтнууддаа ээлтэй байж төмөр замын салбар зөв гольдролоор хөгжинө” гэжээ.

УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өнгөрсөн долоо хоногт саатуулан, нэг сар цагдан хорихоор болсон юм.

Leave a Reply

%d bloggers like this: