Хүүхэд харах үйлчилгээ ажлын байр бий болгон, орлогоо өсгөхөд чухал хувь нэмэр оруулжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийжээ. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгцээг тодорхойлж, холбогдох стандарт болон эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах зорилгоор “Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээ”, “Үйлчилгээний нөхцөл байдлын судалгаа”-г хийж явцын тайланг мэргэжлийн байгууллагуудад хэлэлцүүлсэн байна.

Гэртээ хүүхдээ хараад ажил эрхлээгүй эцэг эхчүүд ажлын байртай болох, гэр бүлийн орлогоо нэмэхэд энэ үйлчилгээ чухал хувь нэмэр оруулжээ гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомжийн өнөөгийн байдал, судалгааны үр дүнгээр хууль, журамд заасан зарим зохицуулалтын давхардлыг арилгах, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагыг тогтолцооны хувьд системчлэх, цаашид хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болохыг онцолсон.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал судалгааны үр дүнд:

Хүүхэд харах үйлчилгээ нь хүүхдийн эрхийг хамгаалж, хөгжлийг дэмжсэн нийгмийн халамж, хамгааллын шинэ үйлчилгээний эхлэлийг тавьж цаашид энэ төрлийн үйлчилгээг хөгжүүлэх суурь нь болсон байна. Мөн эцэг эхийн сонирхол хэрэгцээнд нийцсэн нээлттэй, уян хатан үйлчилгээний шинэ төрөл бий болсон байна.

Хүүхэд харах үйлчилгээнд улсын төсвөөс хүүхдийн хоолны зардал, нэг хүүхдэд ногдох норматив зардлыг төрийн өмчийн цэцэрлэгт олгож буй зардалтай адил хэмжээгээр олгож ирсэн нь хүүхдийн эрхийн үндсэн зарчмуудыг хангаж сургуулийн өмнөх насны хүүхэд бүрд төрөөс үзүүлж буй үйлчилгээг ямар нэгэн ялгаварлалгүй тэгш хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Төрийн үйлчилгээг Монгол улсын 18-65 насны дунд боловсролтой иргэд эрхэлж болно гэж заасан нь ажилгүй байсан эмэгтэйчүүдийг ажлын байртай болоход чухал хувь нэмэр оруулж, 2016-2022 оны хооронд 5700 хүүхэд харагч 26.000 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн байна.

Leave a Reply

%d bloggers like this: