Н.Сугар: Маргааш эхний 30 автобусыг Замын-Үүд Улаанбаатарын чиглэлд таталт хийхээр ажиллаж байна

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-аас оруулж ирэх 100 автобус Эрээний хил дээр ирлээ гэж Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн.

Тэрбээр “Гааль дээр асуудал үүсэхгүй бол нэгдүгээр сарын 10-нд автобус Улаанбаатар хотод ирнэ. Энэ сарын 15-наас үйлчилгээнд явж эхэлнэ гэж төлөвлөж байна. Үлдсэн 124 автобусыг ирэх  сард багтааж оруулж ирэхээр төлөвлөж байна” гэж байсан юм.

Тэгвэл бид 100 автобусны нийслэлд орж ирсэн эсэх талаар Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад: Гүйцэтгэгч компани Эрээний хил дээр бичиг цаасны асуудлаа шийдэж байна. Манайхаас автобуснуудаа авчирахаар 10 гаруй жолооч нар хил дээр очсон. Өчигдөр Замын үүд дээр 18 автобус орж ирсэн. Өнөөдөр үдээс хойш 30 автобус орж ирнэ. Маргааш өглөөнөөс эхний 30 автобусыг Замын үүд Улаанбаатар чиглэл таталт хийхээр ажиллаж байна гэж хариулсан юм.

Leave a Reply

%d bloggers like this: