Б.Жавхлан: Гадаад өрийн үлдэгдлийг ДНБ-ий 56.6 хувь болгон буурууллаа

Төрийн хэмнэлтийн тухай хуулийг 2022 оны тавдугаар сард баталсан. Энэ хууль үр дүнгээ маш сайн өгч байгаа. Төсвийн урсгал зардлаас 189.1 тэрбум төгрөгийг бодитоор хэмнэсэн. Мөн шууд тендерийн хэмнэлтээр 29.5 тэрбумыг хэмнэсэн.

Энэ хуулийг батлаагүй бол 29.5 тэрбум төгрөгийг хэмнэлт рүү авч чадахгүй хойшлуулдаг зохицуулалттай байсан. Ингээд 2022 онд нийт 218.6 тэрбум төгрөгийг хэмнэлээ.

Гадаад өрийн үзүүлэлтүүд эерэг гарсан. 2022 онд Чингис бондын эцсийн үлдэгдэл болох 136.8 сая долларыг 2022 оны 12-р сарын 5-ны өдөр улсын төсвөөс шууд төлж барагдуулснаар 2010 онд авсан зээлийг хаасан.

Мөн 2023 оны жилийн эцсээр ДНБ-ий 70 хувьд хүрэхээр байсан өрийн үлдэгдэл 56.6 хувь болгон буурууллаа. Өрийг цаашид өсгөхгүй сахилга баттай байх нь Засгийн газрын дараагийн стратеги болж байна хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.

Leave a Reply

%d bloggers like this: