Б.Жавхлан: 1,072 хувьцааны ногдол ашгийг 4, 5 дугаар сард олгоно гэсэн

Өнөөдөр Засгийн газраас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Эрдэнэс Тавантолгойн 1,072 хувьцааны ногдол ашгийн тухай сэтгүүлчийн асуултад хариулав.

Тэрбээр, УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөл иргэдэд ногдуулсан байгаа хувьцааг нэмэгдүүлэх замаар ногдол ашгийг гар дээр нь нэмэгдүүлж өгье гэж яриад байгаа. 1072 хувьцааны ногдол ашиг олгох нь “Ногдол ашиг хэрхэн олгохыг компанийн тухай хуулиар зохицуулдаг. Ер нь компанийн ашиг, алдагдлаас шалтгаалан жил бүр ногдол ашгийг хуваарилна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат даргын хэлж байгаагаар 1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 4,5-р сард хуваарилахаар төлөвлөсөн юм билээ. УИХ-аар энэ асуудлыг ярихаас өмнө ингэж олгохоор төлөвлөсөн байсан. Нэмэгдэх, хасагдахыг компанийн зүгээс тодорхой хэлэх байх гэсэн мэдээллийг өглөө.

2020 онд Монгол Улсын иргэд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 2019 оны ногдол ашгийг авсан. Ингэхдээ нэгж хувьцааны мөнгийг 90 төгрөг байхаар тооцон 1,072 хувьцаатай иргэд 86,832 төгрөгийн ногдол ашиг хүртэж байв.

Leave a Reply

%d bloggers like this: