​Г.Чулуунбаатар: Нийгэм, улс төрийн тулгамдсан асуудал, гарц шийдлийг иргэдээс 50-60 асуултаар асууна

“Зөвлөлдөж шийдье” санал асуулгыг хойшлуулж гуравдугаар сарын 15-нд явуулах саналыг Зөвлөлдөх зөвлөлөөс УИХ-д танилцуулсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл санал асуулгыг ямар хүрээнд явуулах талаар Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатараас тодрууллаа. Санал асуулга явуулах хүрээнд өнөөдөр улс төр эдийн засаг, эрх зүйн шийдэл, нийгмийн зөвшилцөл чуулга уулзалтыг зохион байгуулах юм.

-“Зөвлөлдөж шийдье” санал асуулгыг ямар шалтгаанаар хойшлуулж байгаа юм бэ?

-Зөвлөлдөх санал асуулга хоёр үе шаттай зохион байгуулна. “Зөвлөлдөж шийдье” нэрийн дор Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн нэн тулгамдсан асуудал юу байна, түүнийг шийдэх, гарц, арга замууд юу байна гэдгийг 1570 хүнээс асуух гэж байгаа юм. Нэг хүнд 45-50 минут зарцуулах асуулт бөглүүлэх юм. Дараа нь тал хүнийг нь өөрсдийнх нь саналаар сонголт хийгээд, сонгогдсон хүмүүст асуулттай холбоотой мэдээллийг өгнө. Энэ цаг хугацааны графикийг тооцож үзээд хойшлуулах саналыг УИХ-ын удирдлагуудад тавьсан. Мөн санал асуултыг асуулт боловсруулна гэхдээхүрээ их өргөн байна. 2017 оны Үнэдсэн хуулийн асуулга бол 6 багц асуудлаар 50 асуулт асуусан. Нэг хүн 35-40 минут зарцуулж байсан. Одоо бол 50-60 асуулт боловсруулна. Энэ асуулт нь нийгэм эдийн засгийн нэн тулгамдсан асуудлыг боловсруулсан байх ёстой. Тэгэхээр энэ асуултуудыг боловсруулах хугацаа маш давчуу байна. Тиймээс гуравдугаар сарын 15-нд эхний санал асуулгыг явуулна гэдэг дээр Зөвлөлдөх зөвлөл санал нэгдсэн.

-“Зөвлөлдөж шийдье” гэдэг санал асуулгаад дамжуулан Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж хараад байгаа. Үндсэн хуультай холбоотой ямар асуултууд байх бол?

-Бидний төлөвлөгөө ярилцах асуудлын хүрээнд Үндсэн хуулийг өөрчилье гэсэн тодорхой зорилго байхгүй. Харин улс төр засаглалын хүрээний нэн тулгамдсан асуудлууд дотор Үндсэн хуулийн талаар гурав, дөрвөн хувилбар яригдаж байналээ. Үндсэн хууль өөрчлөх шаардлагагүй, хэсэгчилсэн өөрчлөлт хийх ёстой, шинэ Үндсэн хууль хийх ёстой гэсэн саналууд гарсан. Үүнийг 50,60 асуулт байлаа гэхэд 2-3 асуулт болгож л оруулна. Үүнийг зөвлөл ярилцаж байж шийднэ.

-50-60 асуулт боловсруулна гэж байна. Тухайлбал ямар асуултууд байх бол?

-Одоогоор зөвлөл ямар ч асуулт боловсруулаагүй байна. Хүрээ нь улс төр, засаглал, шударга хуваарилалт, эдийн засаг, нийгэм ёс суртахууны асуудлууд байна гэдэг ерөнхий хүрээ тогтоочихоод байна. Үүнээс яг ямар асуулт боловсруулаад иргэнээсээ асуух вэ гэдгийг ойрын өдрүүдэд шийднэ. Зөвлөл асуултаа боловсруулж, УИХ-д танилцуулж санал авна. 10-14 хоногийн дотор асуултуудаа боловсруулж дуусна гэж тооцоолж байна.

 

Эх сурвалж: itoim.mn

Leave a Reply

%d bloggers like this: