Засгийн Газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж байна

Өнөөдрийн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж байна. Учир нь өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Барилга хот, хөгжлийн сайд Б.Мөнхбаатарыг буулгаж, оронд нь Ц.Даваасүрэнг сайд болгосон бол Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг дэд сайд руу буулгаж, С.Чинзоригийг томилсон.

Мөн 2022 оны наймдугаар сараас хойш томилгоо хийгдэлгүй хүлээлэгт байсан Боомт хариуцсан сайдаар Х.Булгантуяаг томилсон билээ. Харин Ч.Хүрэлбаатарын тухайд Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд статустай болж, давхар дээлтэй тангараг өргөсөн.

Эргэн сануулбал, 2023 оны төсөвтэй хамт өргөн баригдсан хуулийн төслүүдэд түүнийг дээрх статустай болгох агуулга орж ирсэн. Тэрхүү агуулга нь чуулганаар эцэслэн батлагдаж, 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс тэрбээр Шадар сайд болсон. Өнгөрсөн долоо хоногт үүнийг нь албажуулж тангараг өргөсөн билээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар доорхи асуудлыг хэлэлцэж байна.

  • Монгол Улсын 2022 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл,
  • Их, дээд сургуулиудыг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлж байгаа тухай,
  • Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Засгийн Газрын Өнөөдрийн Хуралдаанаас гарсан шийдвэрийг бид мэдээлэх болно.

Leave a Reply

%d bloggers like this: