Ч.Маралмаагийн шүүх хурлыг энэ сарын 24-нд товложээ
Өнгөрөгч аравдугаар сарын 10-нд БЗД-ийн 26 дугаар хороонд зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд боллоо.
Гэвч Ч.Маралмаад холбогдох шүүх хурлыг энэ сарын 24-ны өдрийн 11:00 цагт хойшлууллаа.
Тодруулбал, Ч.Маралмаа өөрийн биеэр шүүх хуралд оролцсон бөгөөд Ч.Маралмаа болон тэдний өмгөөлөгчийн зүгээс хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай оролцсон бөгөөд хохирогч охины гэмтэл хүндэвтэр гэж гарсан бөгөөд үүнтэй санал нийлэхгүй гэжээ.
Учир нь эцэг, эхийн асаргаа сувилгаа муу байснаас халдвар авсан гэж үзэн дахин шинжээч томилуулж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр сууриа илэрхийлсэн байна.