Шүүх: Гандангын лам 35 сая төгрөг завшсан ч 6 сая төгрөгөөр торгохоор болжээ
Гандантэгчэнлин хийдийн кассын бичээч лам А.Г нь ажиллах хугацаандаа 2017 оны гуравдугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны долоодугаар сарын 09-ний хооронд албан тушаалаа ашиглаж, иргэдийн ном бичүүлсэн мөнгөнөөс нийт 35,265,400 төгрөгийг авч завшсан байна.
Уг хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргасан байна.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр сарын 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар А.Гийг 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
Шүүхийн шийдвэртэй ЭНД ДАРЖ танилцаарай
Мөн тухайн этгээд нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би 15 сая төгрөг л хувьдаа завшсан. Өөр мөнгө аваагүй” хэмээн мэдүүлж байжээ.