Монгол-Японы эмнэлэг: Ажилчдадаа цалинтай чөлөө олгож, бүтэн биеийн оношилгоонд үнэгүй хамруулдаг

АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг ажилчдадаа төрсөн өдрөөр нь цалинтай чөлөө олгодог аж. Ингэхдээ бүтэн биеийн оношилгоонд үнэгүй хамруулж эрсдэлээс хамгаалдаг байна. Энэ тогтолцоог тус эмнэлэг бодлогоор нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд олон шинэ, сайн өөрчлөлт гарсан тухай хэлж байгаа юм.

Тодруулбал, бүх ажилчдадаа оношилгоонд оруулахын тулд цаг алдаж, урт дараалал үүсгэх шаардлагагүйгээр цэгцтэй байдлаар шийдэх боломж гэж үзэн ийн шийдвэрлэжээ.

Өдөрт 6-7 хүний төрсөн өдөр дунджаар тохиодог бөгөөд чөлөөнд хамрагдсан ажилтан заавал шинжилгээндээ орохыг шаарддаг байна. Энэхүү хуваарийг бүтэн жилийн өмнөөс гаргаж хэвшжээ.

 

 Д. Мөнхбат

Leave a Reply

%d bloggers like this: