Х.Нямбаатар: С.Батдөлд холбогдох хэргийг хялбаршуулах боломжгүй

УБТЗ-ын орлогч дарга асан С.Батдөлтэй холбоотой хэргийн талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хэвлэлийнхэнд нэг зүйлийг хэлье. Өнгөрөгч амралтын өдрүүдэд уг хэргийг татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргээр зүйлчилж, хэргийг замхруулах нь гэдэг агуулгатай зүйл явсан. Энэ хэргийг анх цагдаагийн байгууллага илрүүлсэн. Цагдаагийн байгууллага ЭХХШХ-ийн 18.6 буюу “мөнгө угаах”-аар хэргийг шалгаж, зүйлчлэх эрхтэй байдаг.

Хоёрдугаарт, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах, гуравдугаарт, татвар төлөхөөс зайлсхийх гэсэн гурван зүйл ангиар тухайн үйлдлийг газар дээр нь илрүүлж прокурорын байгууллагад яллагдагчаар татах санал оруулсан. Дараа нь Даваа гариг АТГ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад нөгөө этгээдүүдэд өмнө нь сонсгосон ялыг нэмж ял сонсгож, Эрүүгийн хуулийн 22-т заасны дагуу авлига албан тушаалын гэмт хэргээр давхар зүйлчилж байгаа. Энэ кейс дээр хялбаршуулан шийдэх боломжгүй” гэлээ.

Leave a Reply

%d bloggers like this: