12.8 ТОНН НҮҮРСИЙГ ЦАХИМААР БОРЛУУЛАВ

Манай улс ирэх хоёрдугаар сарын 1-нээс нүүрсний экспортын арилжааг нээлттэй, ил тод зарчмаар цахимаар хийж худалдахаар болсон. Бэлтгэл ажлын хүрээнд дээрх арилжааны туршилтыг “Энержи ресурс” ХХК анхлан хийжээ.

Тодруулбал, тус компани Монголын Хөрөнгийн биржийн цахим системээр дамжуулан 12.800 тонн баяжуулсан нүүрсийг хил нөхцөлөөр гаалийн терминал дээрээс нэг тонныг нь 187 ам.доллароор борлуулжээ.

Туршилтыг спот гэрээний дуудлага арилжааны системээр хийж, дээрх хэмжээний нүүрс худалдах захиалгыг худалдагч талаас өгч, арилжаанд оролцогч этгээдүүдээс ирүүлсэн захиалгаас хамаарч анхны санал болгосон үнэ 12.2 хувь өсөж, арилжаа амжилттай явагджээ.  УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсантай холбогдуулан нүүрсний цахим арилжааг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан хийхийг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн Зохицуулах Хороонд даалгасан юм.

Leave a Reply

%d bloggers like this: