Н.Намуу: Зайсанруу орох хэсгийг нэг чигийн хөдөлгөөнтэй болгосноор уулын замын ачаалал буурна

Бямба гараг буюу энэ сарын 21-нээс Зайсан тойруугийн хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулах болсон талаар мэдээлэл өглөө.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу: “Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга үүрэг захирамжийн хүрээнд Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох мэдээллийг өгье.

Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох болно. Зайсан тойруутай огтлолцож байгаа Дүнжингаравын буюу уулын зам, Туулын гүүр, Оргил гээд хэсэгүүд.

Энэхүү хөдөлгөөн зохион байгуулалтын ажил 2023 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр буюу бямба гарагийн 06:00 цагаас эхэлнэ.

Тодруулбал, Нэг чиглэлийн хөдөлгөөнд оруулах схемийн хувьд ХААИС-ийн баруун хойд уулзвар, Хийморийн овоо талаасаа буюу Дүнжингаравын гудамж баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлтэй урагшаа хойшоо чигээрээ явна. Харин хойноос зөвхөн чигээрээ буюу баруун эргэнэ. Яагаад гэвэл зүүн тийшээ нэг чигийн хөдөлгөөнтэй. Дугуй цагаан руу явдаг гурван замын уулзвар байдаг. Энэ хэсэг бас нэг чигийн хөдөлгөөнд орж байгаа.

Өөрчлөлтийг хийх болсон шалтгаан нь нийслэлийн гол төвлөрлийн бүс болох Зайсан чиглэлд зорчих хөдөлгөөнийг бууруулахад чиглэж байна. Туул голын гүүр зөвхөн нэг эгнээтэй учир замын цагдаа нар тээврийн хэрэгслүүдийг өглөө, оройд “татаж” ажилладгийг та бүхэн мэднэ. Түүнээс шалтгаалаад уулын замд түгжрэл саатал бий болдог. Тиймээс нэг чигт болгосноор ХААИС-ын уулзвар огтлолцолгүй болж Зайсан тойруугаар тойрч гэрэл дохио хүлээлгүй шууд баруун эргэх боломжтой болж байгаа нь уулын замын ачааллыг бууруулна. Ингэснээр уулзварын нэвтрүүлэх чадвар 35 хувиар сайжирна гэж үзэж байна.

Нэг чиглэл гэдэг нь сөрөг хөдөлгөөн байхгүй учраас тухайн хөдөлгөөнд оролцогчид тэмдэг, тэмдэглэлийн заалтыг сайн баримталж хөдөлгөөнд оролцохгүй бол хөдөлгөөний аюулгүй байдал хангагдахгүй байх эрсдэлтэй” гэдгийг хэллээ.

Leave a Reply

%d bloggers like this: