Х.Болорчулуун: ХАА-н бизнес эрхлэгчдэд хүүгийн татаас олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хөдөө аж ахуйн салбартай холбоотой гурван шийдвэр гаргав.

Нэгд, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг ААН-үүдэд зээлийн хүүгийн татаас олгохоор шийдвэрлэлээ. Тус ААН-үүдийг авсан зээлийн хүүгээс 13 хувийг татаасаар олгохоор тооцов.

Хоёрт, хаврын тариалалтын үрийн буудайн үнийг 30 хувиар, ногооны үрийг 80 хувиар хөнгөлөхөөр боллоо. Хоёр жилийн хугацаанд хүнсний ногоогоо хангах боломж бүрдэнэ гэж салбарын сайд нь хэлэв.

Гуравт, нийт үхэр сүргийг ээмэгжүүлнэ. Малын гаралтай түүхий эдийн гарал үүслийг тодорхойлоход ээмэгжүүлэх хэрэгтэй аж. Нийт 5.5 сая үхрийг ээмэгжүүлж, цахимаар бүртгэнэ. Ингэснээр хаанаас ирсэн мах вэ гэдгийг тодорхой болгож, үхрийн хулгай эрс багасна гэж үзлээ. Ээмэгжүүлэх ажлыг тавдугаар сар гэхэд дуусгана.

Мөн ноолуурын үндэсний үйлдвэрлэгчдэд татаас өгнө. Хүүгийн татаас гэж 32 тэрбумыг суулгасан. Нийт 320 тэрбум зээлийг олгоно. Банкны зээлийн 13 хувийг Засгийн газраас дааснаар 5-6 хувиар зээл авах боломжтой гэж ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нэмж хэллээ.

Leave a Reply

%d bloggers like this: