Ж.Ганбаатар: Ойрын гурван жилдээ багтаад бүх нүүрсээ зөвхөн биржээр зарна

Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр зарахдаа бие даасан бирж байгуулахгүйгээр Хөрөнгийн биржийг түшиглэн зарахаар болсон. Үүнтэй холбогдуулан Эрдэнэс Монгол ХК гурван дуудлага худалдаагаар 130 мянган тонн нүүрсийг 21 ААН-д биржээр зарахаар төлөвлөсөн байна.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: Биржийн тухай хууль байгуулагдсан. Долоодугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэхүү хуулийн тавын наймд биржийг хөрөнгийн биржийн дор эсвэл бие даасан байдалтай байгуулна гэсэн энэ шийдвэрийг Засгийн газар гаргана гэсэн хуулийн заалттай. Энэ дагуу өнөөдөр засгийн газар шийдвэр гаргаж “Монголын хөрөнгийн биржээ түшиглээд зарна” гэсэн шийдвэрийг гаргалаа.

Долоодугаар сарын нэгэн гэхэд нийт нүүрсийг 36 сая тонн гэж үзвэл 12 сая тонныг нь биржээр зардаг болох зорилтыг тавин ажиллаж байна. Мөн жилд экспортлогдож буй нүүрсний 30 хувийг биржээр зарахаар төлөвлөн ажиллаж байна. 2024 онд багтаан энэ хувийг нэмж 60 хувьд хүргэх, 2025 онд 100 хувьд хүргэнэ. Бага багаар ийнхүү нэмж буй нь боомтын хүчин чадалтай холбоотой. Ямар ч байсан ил тод, чөлөөт өрсөлдөөнийг бий болгоно. Зэрэгцүүлэн төмөр, жонш, зэсээ гээд цаашид бүх металаа биржээр зарна. Үүнийг нэг амьсгаагаар хийх боломжгүй байна. Гэхдээ гурван жилд багтаан хийнэ. Тээвэрт тодорхой бэрхшээл бий. Экспортлох нүүрсний 30 хувийг биржээр зарна гээд байгаа нь энэ 30 хувиа шууд хил нөхцөлөөр зарна. Хил нөхцөл гэдэг нь нэг бол Ганцмод дээр, нэг бол Гашуунсухайт дээр аваачиж өгнө.

Leave a Reply

%d bloggers like this: