Манай Улсын аврах баг гурван хүний амийг аварчээ

Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцохоор зорьсон, Зэвсэгт хүчний аврах багийн 11 албан хаагчид тус улсад ажиллаж байгаа юм. Мөн Турк Улсын нөхцөл байдлыг шуурхай сурвалжилахаар Манай Улсын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, зураглаач ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр тус улсад ажилллаж мэдээлэл дамжуулж буй сэтгүүлчээс сайхан мэдээ ирүүллээ.

Манай Улсын аврах баг нурангад 20 гаран цаг байсан хоёр хүүхэд, нэг том хүн нийт гурван хүнийг амийг аварсан сайхан мэдээ дуулгалаа.

Тодруулбал,

  • 20:10 цагт хоёр настай нэг хүүхэд
  • 21:50 цагт нэг эмэгтэйг
  • 22:30 цагт 15 настай хүү гурвыг орон сууцны нурангиас эсэн мэнд гарган авч эмнэлгийн анхны тусламж үзүүлэн улмаар дараагийн шатны эрүүл мэндийн төвд нь хүлээлгэн өгчээ.

Аврах ажиллагаа нь тус улсын цагаар 20:00 цагт эхлүүлж, 02:00 цаг хүртэл ажилласан байна. Аврах ажиллагаа үргэлжилж байна.

Дашрамд дурдахад: 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын баг мөн илгээсэн билээ.

Leave a Reply

%d bloggers like this: