Т.Аюурсайханыг гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

Мөрдөх байгууллагуудын ажлын хэсгээс 2022 оны 12-р сарын 13-нд нүүрсний хулгайтай холбоотой 17 хүний нэрийг зарласан. Үүний нэг УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан.

Тэгвэл тэрээр ХНХ-ын сайдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт гаргасан. Тэгвэл УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт нь хаврын чуулганаар хэлэлцэнэ гэж ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар өчигдөр засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэрээ хэлсэн юм.

Харин сайдаас чөлөөлөгдөх нь ойрын үед шийдэгдэх бололтой.

Тэрбээр хүсэлтдээ “…УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө….

Миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж албан тушаалын аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр  зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна. …Засгийн газрын гишүүн миний бие хууль хяналтын байгууллагад шалгагдахын хажуугаар сайдын албыг эрхлэх нь ёс зүйн хувьд зохимжгүй учраас ХНХ-ын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа” гэжээ.

Мөн түүнийг энэ сарын 6-ны даваа гаригт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хилийн хориг тавьсан. Үүнээс гадна нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.

Leave a Reply

%d bloggers like this: