“Шувуу” ажиллагааны хүрээнд 92 хүнийг гадаад улсаас авчирна

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг эргүүлэн авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр болсон гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.03.07/ сэтгүүлчдэд мэдээллээ.

Тэрбээр: “Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90, үүний дотор авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байсан 7 хүн байна. Тэдгээр хүмүүс дээр иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нарын иргэд нэмэгдэж болзошгүй. Энэ хоёр хүн нь яллагдагчаар татагдахаас өмнө хилээр гарч явсан ба үүнийг оргон зайлсан гэж шууд хэлэх боломжгүй юм. АТГ-ын удирдлагуудтай бид өчигдөр уулзаж ярилцсан. Эл хоёр хүнийг яллагдагчаар татах саналаа өнөөдөр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлнэ. Яллагдагчаар татах саналыг баталсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагаа явуулах болно. Ингэхээр 92 хүнийг эрэн сурвалжилж, гадаад улсаас авчрахаар болж байна.

Хоёрдугаарт, Улсын Ерөнхий прокурорт эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байна гэсэн агуулгатай албан бичиг хүргүүлнэ. УЕП-оос санал ирвэл тэдгээр иргэний гадаад паспортыг нь түдгэлзүүлэх арга хэмжээг өнөөдрөөс хэрэгжүүлнэ. Монгол Улс өнөөдрийн байдлаар 23 улстай эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээтэй бөгөөд тэдгээр орнуудад хандана. Нэр дурдагдсан хүмүүсийг аль улсад амьдарч байгааг ерөнхийд нь мэдэж буй. Эдгээр хүмүүсийн нэрсийг ил зарлах боломжтой” гэлээ.

Үүнээс авлига албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байна.

Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил болгох тухай” тогтоолыг баталсан. Тус шийдвэрийн хүрээнд Шүгэл үлээх, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах, Шилэн ажиллагааг тус тус явуулахаар болсноо мэдэгдээд байгаа юм.

Эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн нэрс:
1. Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайд асан
2. Т.Бадамжунай УИХ-ын гишүүн асан
3. Н.Удаанжаргал “Таван Толгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан
4. Үржинбадам Замын-Үүд дэх Цагдаагийн хэлтсийн дарга
5. С.Төмөрбат
6. Т.Отгонбаатар
7. Б.Мөнхзул
8. Т.Даниал
9. Ц.Учрал /Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, аюултай гэмт хэрэгтэн/
10. У.Алтанцэцэг
11. Л.Алтантулга
12. В.Түмэнжаргал
13. Ө.Хонгорзул
14. Ж.Отгонбаатар
15. Г.Мягмаржав
16. Д.Буянцэцэг
17. С.Авжат
18. Б.Билгүүн
19. Ш.Жандос
20. Н. Гэлэгбаатар
21. М.Чимэдорж
22. Б.Учрал
23. М.Жавхлах
24. А.Ганзориг
25. Ц.Цэрэнчимэг
26. Н.Сувд-Эрдэнэ
27. Д.Лүндээдорж
28. Д.Нандинцэцэг
29. Д.Төгс-Эрдэнэ …. гэх мэт хүмүүсийг эрэн сурвалжилж байна.

Leave a Reply

%d bloggers like this: