МҮЭХ: Сайдаа хурдан томилж, цалин, тэтгэвэр нэмэхийг шаардлаа

МҮЭХ-оос цалин, тэтгэвэр нэмэхийг шаардан мэдээлэл хийлээ.

Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат: ХНХ-ийн сайд байхгүйгээс ажил зогсоод байна. МҮЭХ-оос цалин хөлсний асуудлыг яаманд тавьсан. Тухайлбал, МҮЭХ-оос гуравдугаар сарын 30-ны дотор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин шинэчлэх ёстой байсан. Гэтэл сайд байхгүй тул хэрэгжсэнгүй. Сайд бүх юмыг аваад явчихгүй шүү, ажлаа хиймээр байна. МҮЭХ-ны судалгаагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 880 мянга, дундаж цалинг 1.6 сая гаруй төгрөг болгож байж наад захын амжиргаагаа хангахаар байна. Үндэсний статистикийн хорооноос дундаж цалин сая 590 мянга болсон гэж зарласан. Тийм бол амжиргааны баталгаажих доод түвшин 313 мянга биш байх ёстой. Ийм мөнгөөр амьжиргаагаа хангах боломжгүй. Үнэн бодитой тоог гаргаж өгмөөр байна.

Хамгийн сүүлд төрийн албан хаагчийн цалинг нэмэхдээ дарга нарынхаа цалинг л өндөр болгосон. Эмч, багш нарын цалин наймхан хувиар нэмэгдсэн. Гэтэл дарга нарынх 50 хувиар нэмэгдсэн. Ажлаа хийж чадаж байгаа хүний цалин даргаасаа ч их байж болно. Дарга шүтсэн, өндөр албан тушаалтнуудын цалинг яаж өндөр болгох вэ гэж хандаж болохгүй. Төрийн өмчийн компанийн захирал яагаад энгийн ажилтнаасаа 10 дахин өндөр цалин авах ёстой вэ. Ийм зүйл байж болохгүй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн өөрчлөлтөөр уул уурхайн ажилчид 14 хоног ажиллаад 14 хоног амардаг болсон. Гэтэл үүнийг далимдуулаад цалинг нь бууруулсан. Тиймээс Оюу толгой төслийн туслан гүйцэтгэж Уорли Инженеринг ХХК-ийн ажилчид ийм учраас ажил хаяад хэд хонож байна гэв.

Leave a Reply

%d bloggers like this: