Н.Багабанди чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Х.Бадамсүрэнг чөлөөлөв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр засгийн газраас хэрэгжүүлж буй ШҮҮР ажиллагааны хүрээнд төрөөс давхар цалин авч байгаа албан хаагчдын судалгааг гаргасан. Өнөөдрийн байдлаар 6161 төрийн албан хаагч тэтгэвэр авч байгаа хэр нь төсвөөс давхар цалин авч байгаа гэдгийг хэллээ.

Үүнээс 156 хүн цэргийн насны тэтгэвэр тогтоолгосон ч төсвөөс цалин авч, давхар ажиллаж байна. Цэргийн хүмүүсийн цалинд 250 сая төгрөг зарцуулж байв.

Энэ бүх хүний цалинд нийт төсөвт 31 тэрбум төгрөгийн цалингийн зардал гарахаар байна. Энэ хүмүүс бүгд хууль зөрчсөн гэж дүгнэхэд хэцүү. Боловсон хүчний дутагдалтайгаас орон нутагт болон захын дүүрэг хороодод урилгаар ажиллаж байгаа хүмүүс бий. Үүнийг ялгаж салгаж авч үзнэ.

Энэ үеэр Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди, Эрдэнэс Монгол группийн Зэс, металлийн группийн захирал Х.Бадамсүрэн нарыг чөлөөлөх шийдвэр гаргасан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ. Тодруулбал, Н.Багабанди Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан бол Х.Бадамсүрэнг чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргажээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “Н.Багабанди Оюу толгой компани байгуулагдсан цагаас эхлэн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх хүртэл бодлогоор оролцох хүсэлтэйгээр Оюу толгой компанийн ТУЗ-д ажиллаж байсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.

Мөн Х.Бадамсүрэн захирлыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Монгол группийн Зэс, металлийн группийн үйл ажиллагааг эхлүүлэх үүрэг өгч ажилуулж байсан. Тэгвэл өнөөдөр Зэс, металийн нэгдэл группийн үйл ажиллагаа жигдэрсэн учраас Х.Бадамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэлээ.

Leave a Reply

%d bloggers like this: