Хамгийн их лиценз эзэмшиж байгаа компаниудын мэдээллийг ил болголоо

Өнөөдөр /2023.04.17/ Авлигын эсрэг шилэн ажиллагааны хүрээнд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг ЦХХХ-ны сайд Н.Учрал ил болголоо.
Хамгийн их лиценз эзэмшиж байгаа компаниуд
1. Монголросцветмет
2.МАК
3.Цайна инвэстмент
4.Гацуурт…
Өнгөрсөн хугацаанд нийт 6.1 сая га газарт ашигт малтмалын лиценз олгогдсон байна. Үүнээс 4.3 сая га газарт хайгуулын 885 лиценз, 1.8 сая га газарт ашиглалтын 1,713 лицензийг тус тус олгосон байна.
Нийт 2,598 лицензээс 41 нь идэвхгүй, 2,557 нь идэвхтэй. Үүнээс ашигт малтмалын хамгийн их тусгай зөвшөөрөл эзэмшигч арван аж ахуй нэгжийг дор харуулж байна. Төрийн болон хувийн өмчийн компаниуд үүнд багтдаг аж.

Н.Учрал “Уул уурхайн компаниудыг ялгах эрх үүрэг байхгүй. УУХҮЯ болон Ашигт малтмалын газрын тосны газраас ирүүлсэн мэдээлэлд үндэслэсэн. Лиценз эзэмших нь гэмт хэрэг биш. Харин төрөөс зөвшөөрлөө авч, татвар хураамжаа төлж, ажлын байраар хангаж байгаа компаниудыг хавтгайруулж буруутгах нь эдийн засгийг унагаж буй хэрэг. Тиймээс лицензийг ил болгож, газрын баялгаа хэн эзэмшдэгийг иргэд үнэн зөвөөр мэдэх боложмтой” гэлээ.

 

Leave a Reply

%d bloggers like this: