Хөгжлийн банк: Шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасныг хэлэлцэхээр түр завсарлалаа
“Хөгжлийн банкны” гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 08:30 цагт товлогдсон ч, 09.40 цагт “Улаанбаатар” чуулгад эхэлсэн ч дахин 13:30 хүртэл хойшилсон. Өмнө нь дээрх шүүх хурал гуравдугаар сарын 2-нд эхэлсэн боловч хойшлоод байсан юм.
Хуралдаанд хоёр шүүгдэгч ирээгүй тул тэднийг албадан авч ирэхээр болж, хуралдааныг хойшлуулсан. Тодруулбал, Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн дарга асан Б.Будхүү, Ганхүдэр орд ХХК-ийн төлөөлөгч нарыг албадан ирүүлэхээр болсон юм. Шүүгдэгч Б.Будхүү осолд орсон ч, анхны тусламж аваад ирж яваа гэж өмгөөлөгч нь мэдүүлэв. Харин дөрвөн хуулийн этгээдээс гурав нь иржээ.
Шүүх хуралд 80 хүн ирэх ёстойгоос 79 нь ирсэн аж. Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 80 хүн, 4 хуулийн этгээдийн нэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зарласан.
Өмгөөлөгчдийн хэлсэн санал хүсэлтийг үндэслэж, хэлэлцэхээр шүүх хуралдаан завсарлалаа.
Тэдний зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шийдвэр гарсан байхад түүнийг үгүйсгэж, гэрч болон шинжээчдийг авч ирэхгүйгээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх гэж буйг эсэргүүцэв. Мөн гэрчийг албадан авч ирэх хуультай бөгөөд хуулийн дагуу гэрчүүд ирээгүй тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлтэй байдаг. Шүүх шийдвэрээ хүчингүй болгоогүй тул гэрч болон шинжээчдийг зайлшгүй авч ирэх ёстой гэх шийдвэр хүчин төгөлдөр байгаа гэдгийг онцолсон юм.
Улмаар 14.00 цагаас эхэлсэн хуралд өмгөөлөгч н.Түвшинтамирын зүгээс шүүхэд дуудахаар хүсэлт гаргасан шинжээчийг оролцуулах шаардлагатай гэх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргалаа.
Улсын яллагчийн зүгээс хохирогч, гэрч, шинжээч ирээгүй асуудлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн тул шүүх бүрэлдэхүүнээс татгалзах татгалзлыг хүлээж авах шаардлагагүй гэлээ.
Харин тус хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээр түр завсарлалаа.
“Хахууль авах” гэмт хэрэгт:
- Лхагвасүрэнгийн Аззаяа
- Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ
- Базархүүгийн Даажамба
- Жамцын Ганхуяг
- Норслойн Сүхболд
- Цэндийн Баярсайхан
“Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт:
- Цэвээндээгийн Билгүүн
- Дашжамцын Уянга
- Түмэн-Өлзийн Оюунчимэг
- Баасанхөхийн Чинзориг
- Тэлэнгэдийн Мөнхтулга
- Түмэндэлгэрийн Пүрэвсүрэн
- Чимэдцэрэнгийн Цоожсүрэн
- Сайнбаярын Батзориг
- Авирмэдийн Хүчитбаатар
- Ганбаатарын Гантогтох
- Балганы Батбаяр
- Чулуунбатын Энхбат
- Чогсомын Мөнхбаяр
- Даваагийн Цогтбаатар
- Батлутын Будхүү
- Лхачины Мягмаржав
- Дашзэвгийн Дэлгэрсайхан
- Дүгэрсүрэнгийн Бат-Очир
- Жамсрангийн Үхэртар
- Бадамын Махбал
- Жигжидийн Оюунчимэг
- Сандагийн Магнайсүрэн
- Мягмарсүрэнгийн Баярмагнай
- Бэгзсүрэнгийн Шинэбаатар
- Баттулгын Амгалан
- Отгонбатын Батбаатар
- Чулуунцэрэнгийн Отгочулуу
- Чулуунбатын Нэргүй
- Мягмарсүрэнгийн Баянмөнх
- Бадрахын Найдалаа
- Бядраны Лхагвасүрэн
- Рагчаагийн Батбаяр
- Магсарын Золжаргал
- Гантөмөрийн Дашзэвгэ
- Ганбатын Одонтуул
- Баасандоржийн Батзаяа
- Нанзадын Баярчимэг
- Хассуурийн Ганхуяг
- Огнонгийн Хуягцогт
- Батхуягийн Цолмон
- Далрайн Даваасамбуу
- Ганибалын Амартүвшин
- Нанжидын Мөнхбат
- Норовын Алтанхуяг
- Нямжавын Батбаяр
“Хахууль өгөх” гэмт хэрэгт:
- Баяраагийн Чойжилжалбуу
- Энхнасангийн Эрдэнэ
- Хүрэлсайханы Баттулга
“Мөнгө угаах” гэмт хэрэгт:
- Должидын Батбаяр
- Гомбын Цолмон
“Гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт:
- Ёндонпэрэнлэйн Доржсумъяа
- Бэгзжавын Цэрэндаваа
- Цэрэндоржийн Цэвэгмэд
- Мөнхтөрийн Цэлмэг
- Баярын Баттөр
“Хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт:
- Цэрэндаваагийн Баатарбилэг
- Бат-Очирын Батбаатар
- Чулуундоржийн Өлзий
- Лацайн Ням-Очир
“Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт:
- Шүхэртийн Бүтэд
- Гочоосүрэнгийн Санжмятав
- Гэндэнпилийн Батдорж
- Гонгорын Галсанням
- Пүрэвийн Мягмардорж
- Цогтжаргалын Ууганбаяр
- Энхболдын Эрдэнэбилэг
- Хадбаасангийн Бат-Эрдэнэ
“Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт:
- Төмөрбаатарын Болдмаа
“Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт:
- Бэрэнбаралын Мөнхтөр
“хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт:
- Гочоосүрэнгийн Байгалмаа
“санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх” гэмт хэрэгт:
- Цогбаатарын Содхүү
- Ядмаагийн Батцэцэг
“эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт:
- Оргойн Баяр
“улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, гэмт хэрэгт:
- Ёндонпэрэнлэйн Баатарбилэг
“хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт:
- /2860597 регистрийн дугаартай/ “НВЦ” ХХК
“хахууль өгөх” гэмт хэрэгт:
- /2036754 регистрийн дугаартай/ “Инжир” ХХК,
- /4249305 регистрийн дугаартай/ “Хааны Харгуй” ХХК;
“хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт:
- /4261097 регистрийн дугаартай/ “Ганхүдэр Орд” ХХК-ийг тус тус шалгаж байна.