Сэрэмжлүүлэг: Амралтын газрын зураг ашиглан урьдчилгаа төлбөр авах залилан гарч байна
Амралтын газрын зураг нийтэлж, иргэдээс урьдчилгаа төлбөр авч залилах тохиолдол гарч байна.
Тодруулбал, “Тэрэлжид байрладаг амралт нь бусад газруудыг бодвол хямд өртөгтэй” хэмээх зар байршуулж, анхаарал татан бусдаас урьдчилж 60% ийн төлбөр авахыг оролджээ.
Тухайн фейсбүүк аккаунтууд нь амрах газартаа очиж үзээд 100 хувь төлбөрөө төлөх саналыг тавьж, эхлээд 60 хувийн төлбөр авах заруудыг ихэвчлэн оруулдаг аж. Улмаар холбогдсон иргэд “хаяг байршлыг нь нэхэж холбогдоход утсаа салган, дахиж дуудлага хүлээж авах боломжгүй болгодог байна.
Амралт, зугаалгын улирал эхэлж буйтай холбогдуулан энэ мэтчлэн хуурамч хаягаас оруулсан мэдээлэлд итгэж, урьдчилгаа төлбөр шилжүүлж, хөрөнгө санхүүгээрээ хохирохгүй байхыг сэрэмжлүүлж байна. Мөн зар оруулсан цахим хаягуудын бодит эсэхийг нягталж байхыг анхааруулж байна.